Мэргэн харваачид хоёроор нэмэгдэв

A- A A+
Мэргэн харваачид хоёроор нэмэгдэв

Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорилоо. Энэ жилийн эрэгтэй харваачдаас 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн Үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э.Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол олгов. Мөн 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн ажилтан, Хангарди спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер цол олголоо. Аймгийн мэргэн Э.Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол, 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Д.Чулуунбатад Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус олгожээ.

Эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахиур багийн харваач Ө.Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол олголоо.  33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер хүртэв. Аймгийн мэргэн Б.Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгч, баяр хүргэсэн байна.