Жюү жицүгийн Азийн АШТ-ийг зохион байгуулахаар боллоо

A- A A+
Жюү жицүгийн Азийн АШТ-ийг зохион байгуулахаар боллоо

Монголд анх удаа долоодугаар сарын 17-20-ны хооронд Жюү жицүгийн Азийн АШТ зохиогдох юм. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 24 орны 408 тамирчин оролцоно. Нийт 13 орны 19 хүнтэй шүүгчийн бүрэлдэхүүнд манай улсаас 3 шүүгч ажиллахаар болжээ. Монгол улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин буюу жин тус бүрд 4 хүртэлх тамирчин оролцно. Жюү жицүгийн Азийн АШТ “NeWaza JiuJitsu”, “Fighting JiuJitsu”, “Contact JiuJitsu”, “Duo System” гэсэн төрлөөр явагдана. Тэмцээнийг SPS, MNB телевизууд шууд дамжуулах гэнэ.