МУГТ Н.Төгсцогтын ээлжит амрагаар жүжигчин Э.Энэрэл тодров

A- A A+
МУГТ Н.Төгсцогтын ээлжит амрагаар жүжигчин Э.Энэрэл тодров

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, “Лондон-2012” олимпын болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт шинэхэн амрагаа олонд ил болголоо. Төгсцогтийн шинэ хайртаар “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байсан Э.Энэрэл хэмээх бүсгүй тодорсон байна. Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд өмнө нь “Volume Plus” сувгийн захирал Д.Уранзаяатай тоонот гэрт толгой холбож хөөрхөн хүүтэй болсон ч удалгүй холбоогоо тасалсан тухай хэвлэлүүдээр шуугиж байсан юм. Ингээд уншигч та бүхэнд түүний шинэхэн амраг бүсгүйн зургаас толилуулъя.