Японы анимэ кино компанийн барилгад гал гарчээ

A- A A+
Японы анимэ кино компанийн барилгад гал гарчээ

Өнөөдөр буюу 18-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 10:30 цагт  Киёото хотод байрлах Аниме студид нэгэн этгээд гал тавьжээ. Гэмт этгээд байшин руу шингэн уусмал цацан гал тавих үед студид 70 гаруй хүн байсан байна. Галын уршигаар 12 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгджээ. Гал тавьсан этгээдийн хувийн мэдээллийг шалгаж байгаа бөгөөд  өөрөө түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тэрээр студийг шатаах гэж байхдаа “бүгд үхэцгээ” хэмээн хашгирч байсныг гэрчүүд сонсжээ. Гэмт этгээд тус компанитай ямар нэгэн холбоотой байж болзошгүй хэмээн албаныхан мэдээллээ.

Киёото хотын аврах багийхан студийн нурангид дарагдсан, үлдсэн иргэдийг аврахаар ажиллаж байна.