МАЛ ТӨХӨӨРӨХ, ДУЛААНЫ АРГААР МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
МАЛ ТӨХӨӨРӨХ, ДУЛААНЫ АРГААР МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын 5 дугаар заалт, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлийн 4 дэх заалт, Засгийн газрын 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлийн 6 дахь заалтыг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ-ын хамтарсан удирдмажын дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Тус ажлын хэсгээс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр МХЕГ-ын хурлын танхимд нийт 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан хяналт шалгалтыг хэрхэн хийх, шалгалтын шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн. Хяналт шалгалтыг Нийслэл хот, орон нутгуудад 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хийж эхэллээ.  

 

Үүнээс гадна Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг мах, махан бүтээгдэхүүний 410 үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн бөгөөд хэрэгжилтэд хяналт тавих гүйцэтгэлийн шалгалтыг энэ оны 09 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна.