400 өрх тутмын дунд 1 цэг байгуулж сайжруулсан шахмал түлш борлуулна

A- A A+
400 өрх тутмын дунд 1 цэг байгуулж сайжруулсан шахмал түлш борлуулна

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явц хэр байгааг газар дээр нь ирж үзэж байна. Борлуулалтын цэгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцав. "Тавантолгой түлш" компанийнхан Улаанбаатарын хэмжээнд нийт 500 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулах боломжтой гэдэг мэдээллийг өгч байна.

Тодруулбал, тус үйлдвэрийнхэн Нийслэлийн Захирагчийн албатай хамтран 400 өрх тутмын дунд 1 цэг байгуулж сайжруулсан шахмал түлш борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: БОАЖЯ