Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

A- A A+
Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хоёр хоногийн өмнө буюу долоодугаар сарын 16-ны өдөр гал гарчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон Мандал сум дахь Улаанбаатар төмөр замын харьяа мод боловсруулах үйлдвэрийн ажилчид галыг унтраахаар ажиллаж байна.

Гал гарсан нөхцөлийг www.fires.ru сайтаар илрүүлсэн бөгөөд галыг бүрэн унтраасны дараа шалгалтын ажил явагдана хэмээн албаныхан мэдээллээ.