10 сая төгрөгийн 6 азтан тодорлоо

A- A A+
10 сая төгрөгийн 6 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирлыг өчигдөр явуулав.    

Өнгөрсөн сарын 1-нээс 30-ны хооронд хийсэн худалдан авалтын баримтуудыг тохиролд хамруулсан юм. Гэхдээ эдгээр баримтыг энэ сарын 20-ны 23.59 минутаас өмнө ebarimt.mn-д бүртгүүлсэн байх ёстой.

Өнгөрсөн сард нийт 47 сая ширхэг төлбөрийн баримт хэвлэснээс 27.2 сая орчмыг нь л иргэд бүртгүүлжээ. Сүүлийн 3 орон таарвал 30 мянга, 4 орон таарвал 100 мянга,5 орон таарвал 1 сая төгрөг, 6 орон таарвал 5 сая төгрөг, 7 орон таарвал 10 сая төгрөг, 8 орон буюу баримтын бүх дугаар таарвал 50 сая төгрөг хожих боломжтой.

Санамсаргүй түүврийн аргаар бөмбөлөг үлээлгэхэд

30 мянган төгрөгийг 23528 азтан,  

100 мянган төгрөгийг 2330 азтан,  

1 сая төгрөгийг 231 азтан,

5 сая төгрөгийг 29 азтан,

10 сая төгрөгийн 6 азтан тодорсон юм. Гэвч 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.  

Дараагийн тохирол ирэх сарын 18-нд болно.