АНУ-д цаг агаар хэт халж байна

A- A A+
АНУ-д цаг агаар хэт халж байна

АНУ-ын  төв хэсэгт хэт халалт болж байгааг "Ройтерс" агентлаг мэдээллэсэн байна. Тус бүс нутагт дулааны хэм фарангейтийн 106 хэм буюу 41 цельсийн хэм хүртлээ халаад байгаа аж. Улмаар иргэдийг Вашингтон дахь сэрүүцүүлэх төвүүдэд шилжүүлсэн байна. "Плейнс муж улсаас Миссипи суурин, өмнөд эрэг хүртэл тэр чигтээ асар их халуун байна" гэж Цаг агаарын урьдчилсан төлөв тодорхойлох төвийн үндэсний цаг агаарын мэдээллийн газраас хэлжээ. Хэт халалт нь хамгийн их аюул дагуулсан цаг агаарын үзэгдэл бөгөөд амь насанд учруулах эрсдэл нь хамгийн өндөр байдаг гэнэ.