Эрчүүд яагаад ийм эмэгтэйд татагддаг вэ?

A- A A+
Эрчүүд яагаад ийм эмэгтэйд татагддаг вэ?

Өөртөө итгэлтэй

Эрчүүд бүсгүй хүний өөртөө итгэлтэй, бардам зан чанарт нь татагддаг. Өөртөө итгэлтэй эмэгтэй эр хүнээс ичиж зоволгүй, шулуун шударга зан гаргаж чаддаг бөгөөд хамгийн чухал нь эр хүний нүд рүү итгэл төгс ширтдэг. Гэхдээ эрчүүдийн сэтгэлийг татахын тулд биеэ тоосон, хэт бардам байх бус өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байхад л хангалттай. 

 

Хошин шогийн мэдрэмжтэй

Уйтгартай хүний хажууд хэн ч удаан байж чадахгүй шүү дээ. Цаг үеэ мэдэрч, эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжилтэй байлгаж чаддаг эмэгтэйд эрэгтэй хүн бүр дуртай байдаг. 

Олон хүн цугласан газар, эсвэл дотно хүмүүсийнхээ хажууд байхдаа хүн өөрийн эрхгүй бусдын анхаарлыг татахыг хичээж эхэлдэг. Тийм учраас энэ үед хүмүүс хэн нэгнийг тохуурхах маягаар хошигнол хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн хошигнож чаддаг байх ёстой төдийгүй хошигнолд ухаалаг хариу өгч чаддаг байх ёстой юм. Өөр нэг төрлийн хошигнол бол хайр юм. Хосууд хоорондоо харилцахдаа ихэвчлэн хөнгөн маягаар хошигнодог. Гэхдээ хошигнолыг хэтрүүлж болохгүй. Бүсгүй та хайртай хүнтэйгээ хэт хошигноод байвал тэр таныг хүндлэхээ больж, жирийн нэг найз шигээ харьцдаг болох болно гэдгийг санаарай. Нөгөөтэйгүүр өөрийгөө шоглох маягаар хошигнодог эмэгтэйчүүдэд эрчүүд дуртай байдаг. 

 

Цэвэр цэмцгэр

Эмэгтэй хүн хичнээн царайлаг, сайхан биетэй байлаа ч гэр орных нь энд тэнд хувцас нь хөглөрсөн, сэгсийсэн үстэй, замбараагүй хувцасладаг бол түүний хажууд эрэгтэй хүн удаан тогтох нь юу л бол... Эр хүн хэдий сайхан царайнд дуртай ч үсээ эвтэйхэн янзалж, нүүрээ хөнгөхөн будан, цэмцгэр хувцасласан бүсгүйд илүү татагддаг байна. 

 

Биеэ даасан

Өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, бодол хандлагадаа үнэнч бүсгүй эрэгтэйчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг байна. Эр хүнд эмэгтэй хүний хайр халамж хэрэгтэй байдаг ч, цаг үргэлж л зууралдаад салдаггүй хүнд тун дургүй байдаг бөгөөд хувийн орон зай хосуудын хэн хэнд нь л чухал хэрэгтэй байдаг.

Бүсгүй хүн найз залуугаа, нөхрөө өөрөөсөө холдуулахгүйн тулд түүний үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрч, найзуудтайгаа уулзахад нь саад болохгүй, хааяа ч гэсэн өөртөө цаг зарцуулахыг нь дэмждэг байх хэрэгтэй юм. 

 

Эр хүнийг ойлгодог

Эр хүний хувийн үзэл бодол, хандлагыг нь эсэргүүцэхгүйгээр тэдний сэтгэлийг ойлгодог бүсгүй хэзээд үнэ цэнэтэй байдаг. Хэрвээ хайртай бүсгүй нь түүний юу хүсч явдагийг, юунд дуртай, юунд дургүйг нь мэдэхийг ч хүсдэггүй бол тун хармсалтай. Эр хүн зөвхөн өөрийг нь үнэлж, цаг үргэлж дэмждэг эмэгтэйн хажууд байхыг л хүсдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

 

Шударга, үнэнч

Хосууд мэдээж харилцаагаа тогтвортой авч үлдэхийн тулд бие биедээ үнэнч байж, араар нь тавихгүй байх ёстой. Нээлттэй болон шударга байдал нь эрчүүдийн эмэгтэйчүүдэд тавьдаг хамгийн гол шалгуур юм. Амьдрал яаж ч эргэж байсан эмэгтэй хүн үргэлж найдвартай, үнэ цэнэтэй байх ёстой. Мөн гэр бүл салалтын хамгийн гол шалтгаан нь үнэнч бус байдал, араар тавилт гэдгийг санаарай. 

 

Ухаалаг

Эрэгтэй хүний тэвчиж чаддаггүй, эмэгтэй хүний хамгийн том сул тал бол зогсоо зайгүй юм ярьж байдаг, эсвэл яриандаа маш их хараалын үг хэрэглэдэг байдал юм. Иймэрхүү чөлөөтэй, хээгүй занд эрчүүд заримдаа татагддаг ч тийм ч удаан тэвчихгүй л болов уу.  Эр хүн өөрийг нь сонсож, ойлгодог хүнд татагддаг болохоос цаг үргэлж гоо сайхан, хов жив ярьдаг, үргэлж чалчиж байдаг хүнд үнэхээр дургүй. 

 

Чих зөөлөнтэй

Эрэгтэй хүнийг ямар нэгэн зүйл хийх санаачлага гаргах бүрт, "нүүрний будгаа балламааргүй байна, хумсаа хугалчих байхаа, үс муухай болчихно шүү дээ" гэж гомдоллодог бүсгүйн үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам унах болно. Мөн өөртөө хэт анхаардаг бүсгүйгээс гадна хэтэрхий ичимхий, биеэ барьдаг хүнд ч бас тэд дургүй. 

 

Халамжтай

Эр хүн зөөлөн зантай, халамжтай эмэгтэйд унаж тусдаг. Гэхдээ үргэлж ээж шиг нь үглэж, яншин, бүх зүйлийг нь зааж зааварлахад тун дургүй. Тэд зүгээр л өлссөн үед нь хоол бэлдээд өгдөг, хувцсыг нь угааж, индүүддэг, ажлын стресс ихтэй үед нь хацар дээр нь үнсээд, урмын үг хайрладаг, өвдсөн үед нь дэргэд нь байдаг эмэгтэйд дуртай. 

 

Эр хүнийг дэмжиж чаддаг

Эрэгтэй хүнд, ялангуяа 30-аас доош насны хүнд эмэгтэй хүний халамж, анхаарал маш их хэрэгтэй байдаг. Тэд бүсгүйчүүдийг өөртэй нь ярилцаж, ёс суртахуун, хэм хэмжээ заалгүйгээр яриаг нь анхааралтай сонсдог, үнэ цэнэтэй зөвлөгөө өгдөг, өөртөө итгэлтэй байхад нь тусладаг, хэцүү үед хажууд нь байхыг хүсдэг. 

Товчхондоо, эрчүүд төгс гэхээсээ илүү энгийн, нээлттэй, хөгжилтэй, урам зоригтой эмэгтэйчүүдийг л өндрөөр үнэлдэг байна.