Хүний амь аварсан Ж.Тэмүүжин хүүг “Авьяас” алтан медалиар шагнав

A- A A+
Хүний амь аварсан Ж.Тэмүүжин хүүг “Авьяас” алтан медалиар шагнав

Усанд живж байсан хүүхдийг аварч өөртөө баймгүй их эр зоригийг харуулж олон нийтийн дунд хайр хүндлэлийг хүлээгээд байгаа Ж.Тэмүүжин хүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс “Авьяас” алтан медалиар шагнасныг өчигдөр гардуулж өглөө.

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс баатарлаг хүүг “Эх оронч үзэл-эх орны бахархал хөтөлбөрийн үйл ажиллагаа болох Батлан хамгаалах яамны харьяа “Шонхор” зусланд амрах эрхийн бичгээр шагнасан байна.

Ж.Тэмүүжин хүү өөрийн сонирхлоор усанд сэлж сурсан бөгөөд хүүхэд живж байгааг хараад сандарсандаа шууд л ус руу орсон тухайгаа ярьжээ. Мөн сүүлийн үед бороо их орсны улмаас усны түвшин их нэмэгдсэн. Аялж зугаалахдаа хүүхдэдээ тавих анхаарлаа хором ч алдалгүй санаа тавьж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалав.