Хэрэглээний газ үнэртэж байсан хүүхдүүдийг илрүүлжээ

A- A A+
Хэрэглээний газ үнэртэж байсан хүүхдүүдийг илрүүлжээ

2019 оны долоодугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хүүхдүүд хэрэглээний газ үнэрлээд байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай эрэгтэй О, 14 настай Д 15 настай Э нар нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоож, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ байнгын хараа хяналтаа тавьж байх, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг болоод хаана ямар үйлдэл гаргаж байгаад хяналт тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв