Хойд Солонгос ойрын зайн пуужин харважээ

A- A A+
Хойд Солонгос ойрын зайн пуужин харважээ

Хойд Солонгос улс өнөө өглөө 430 км тусгалтай пуужин зүүн дайлай болох Японы ойролцоо хөөргөжээ.Япон улсад аюул заналхийлээгүй хэмээн мэдэгдэж. Энэ нь ирэх сард Өмнөд Солонгос болон АНУ-ын хооронд хийх төлөвлөсөн цэргийн сургуулилтад Хойд Солонгос уур бухимдлаа илэрхийлж цөмийн зэвсгийн боловсруулалтын талаар хийсэн хэлэлцээрээ цуцалж магадгүй хэмээн анхааруулсан ажээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар 6-р сарын 30-ны өдөр уулзалт хийжээ. Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлэлцээрийн хэрэгжилт долдугаар сараас эхлэх магадлалтай гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Умард Солонгос мөн Японы тэнгисийн чиглэлд богино зайн тусгалтай пуужингийн туршилтын ажиллагаа явуулж байв.