Дүүргийн эрүүл мэндийн төвд Элэгний B вирусын вакциныг хийж байна

A- A A+
Дүүргийн эрүүл мэндийн төвд Элэгний B вирусын вакциныг хийж байна

 

Нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд элэгний В вирусийн эсрэг вакциныг  хийж эхэлсэн  бөгөөд эхэлснээр долоо хоногтоо 1,800 орчим хүн хийлгэж байгаа аж.  Вакциныг дараах төвүүдэд хийж байна. 

Баянзүрх дүүрэг: 10-р төв,

Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,

Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,

Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,

Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.

Вакциныг 3 тун хийлгэх бөгөөд 1 тун нь 5,000 төгрөгийн үнэтэй. 

2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бөгөөд вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Хэрвээ та В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эмнэлэг дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдаад вирус илрээгүй бол В вирусийн эсрэг вакцин хийлгээрэй.