Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх замын зорчих хэсгийн баруун талын туслах замыг 2019 оны долоодугаар сарын 27-ноос хэсэгчлэн хаасан.
Харин долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 04-ний өдрийг дуустал бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болжээ. Иймд жолооч нарыг тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

















