Улсын дугаар олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд байна

A- A A+
Улсын дугаар олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд байна
 
Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, Улсын дугаар олголтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн олгож байна. Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг бөгөөд уг үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болголоо. Тээврийн хэрэгсэл худалдан авч буй иргэн https://burtgel.transdep.mn/ холбоосоор орж, харьяаллын дагуу аймгаа сонгон, сул байгаа дугаараас сонгож,  регистрийн дугаар болон тээврийн хэрэгслийн арлын дугаарын сүүлийн 5 орныг оруулснаар тухайн дугаараа захиалан авах боломжтой юм.