НУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас:
- Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000,
- Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000,
- Баруун бүсийн Лос Анжелест 2000,
- Сан Францискод 4000,
- Сиатльд 1500 орчим иргэн амьдарч байна.