Зөвшөөрөлгүй гүйцэтгэж байсан барилгын ажлыг түр зогсоожээ

A- A A+
Зөвшөөрөлгүй гүйцэтгэж байсан барилгын ажлыг түр зогсоожээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур харвааны талбайн баруун талд баригдаж буй “Мөнхсайн санаа” ХХК-ийн барилгад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан тул “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээг авч эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар зөрчлийг арилгуулах хүртлэх хугацаанд түр зогсоохыг даалгасан болно.