"ТОКИО-2020" ОЛИМПЫН НААДАМД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД "МИЗУНО" БРЭНДИЙН ХУВЦАСТАЙ ОРОЛЦОНО

A- A A+

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг Япон Улсад ажлын айлчлал хийж байна. 

Тэрээр өнөөдөр "Мизуно" компанийн төлөөлөлтэй уулзаж, гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр "Токио-2020" Олимпын наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцохоор боллоо.

Харин Үндэсний шигшээ багийн тамирчдын олимпын наадмын ёслолын хувцасны загварыг нь Монголын уран бүтээлчид гаргаж, Монголын үндэсний компани урлах юм байна.