Vodafone болон Huawei хамтран 5G технологи нэвтрүүлнэ

A- A A+
Vodafone болон Huawei хамтран 5G технологи нэвтрүүлнэ

Британийн Vodafone компани Хятадын холбоо харилцааны Huawei компанитай хамтран Испанид 5Gсүлжээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Vodafone болон Huawei компани шинээр нэвтрүүлэх системээ Испанийн 15 хотод, тэр дундаа Мадрид, Барселонд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Vodafone компанийн албаны төлөөлөгчийн ярьснаар шинэ төслийг хэрэгжүүлснээр Испанид хамгийн орчин үеийн холбоо харилцааны сүлжээ нэвтрүүлж, секундэд 1 Гбит хурдтай интернэтийн сүлжээ оруулах юм.

Vodafone болон Huawei компаниуд хамтран 5G технологийг нэвтрүүлснээр үүлэн систем, жолоочгүй автомашин, теле-анагаах ухаан зэргийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгнө гэж тооцоолж байна. Түүнчлэн Vodafone компани энэ зун Их Британи, Итали, Герман улсад мөн 5G технологи нэвтрүүлэхээр ажиллах болно гэдгээ мэдэгджээ. 

АНУ, Хятадын холбоо харилцааны томоохон компани болох Huawei-г “хар жагсаалт”-даа багтааж, ЕХ-ны орнуудыг энэхүү хоригт нэгдэхийг уриалсан. Вашингтоны зүгээс үзүүлж байгаа дарамт шахалтыг үл харгалзан ЕХ, Хятадын холбоо харилцааны компанийн эсрэг хоригт нэгдээгүй юм.