Монголын бизнес эрхлэгчдэд Японы зах зээлд хэрхэн нэвтрэх талаар зөвлөлөө

A- A A+
Монголын бизнес эрхлэгчдэд  Японы зах зээлд хэрхэн нэвтрэх талаар зөвлөлөө

   Япон улсын Шизокү мужийн Эдийн засаг аж үйлдвэрийн газар, Японы “Жетро” байгууллагын төлөөлөгчид болон Японы бизнес эрхлэгчид манай улсад энэ наймдугаар сарын 8,9-ний өдрүүдэд хүрэлцэн ирж Монголын бизнесийн төлөөллүүд уулзлаа. “Японы Шизокү муж болон Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийн хамтын ажиллагааны боломж” нэртэй уг семинар уулзалтыг ХХААХҮЯ, ЖДҮХсан, Экспорт олон улсын худалдааны төв (EITC) хамтран зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудын талаар хоёр тал солилцсон юм. Мөн манай улсын бизнес эрхлэгчид Японы зах зээлд нэвтрэхтэй холбоотой бизнесийн зөвлөгөөг авлаа. Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хүрээнд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ татваргүйгээр гаргах гэх мэт боломжууд нээлттэй байдаг нь үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монголын бизнес эрхлэгчдийн тус улсын зах зээлд гарах боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм. Монгол Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломж семинарт оролцсон аж ахуй нэгжүүд Японы зах зээлд гарах боломж гарц, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд маш их тус дэм болсон амжилттай уулзалт боллоо гэдгийг онцлон хэлж байв. Уг семинарын үеэр Шизокү мужийн  эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэлтсийн орлогч дарга Такойки Гото “Шизокү мужийн эдийн засгийн орчин” сэдвээр илтгэл тавилаа. Алдарт Фүжи уулын дунд орших Шизоки муж нь Япон улсын төвд орших таатай байрлалтай бөгөөд газар, далай, агаарын тээврийн дэд бүтцийн өндөр хөгжилтэй ачаа, тээврийн техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, химийн үйлдвэр, хүнс, ундаа тамхи зэрэг төрлийн бүтээгдэхүүнээр давамгай хөгжсөн муж юм. Тухайлбал, тус мужаас дэлхийд алдартай Yamaha, Suzuki, Kawai, Tamiya зэрэг брэнд төрөн гарсан байдаг юм байна. Шизокү мужаас Японы аж үйлдвэрийн шинэ эрч хүч төрдөг гэж үздэг шинэ технологи, ноу хаугаараа алдартай. Шизокү муж нь өнгөрсөн 2011 онд Дорноговь аймагтай харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан ба Монголын бизнесийн салбарын төлөөллүүдтэй бизнесийн туршлага харилцан судлах байдлаар хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн ХХААҮЯ-тай хамтран ажиллах хүрээнд ЖДҮХСантай хамтран ажилладаг юм. Мөн Шизокү мужийн Жетро салбарын Гадаад худалдаа, мэдээллийн төвийн хэлтсийн дарга хатагтай И.Тэнжин “Япон Монголын эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан. Японы гадаад худалдааг дэмжих үйл ажиллагаа явуулдаг “Жетро” байгууллага нь дунд болон жижиг дунд үйлдвэрийн гадаад зах зээл дээрх үйл ажиллагааг дэмжин  ажилладаг байгууллага. Тус байгууллагын төлөөлөл Монголд ирж бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үнэт зөвлөгөөгөө өгч, Японы зах зээлд гарахад юунд анхаарах, хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломжийн талаар танилцуулсан. Мөн Шизокү мужийн төлөөлөгчдөд ХХААХҮЯамны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг нар Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилго, Монголын Жижиг дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хэрхэн экспортын чиг баримжаатай хөгжүүлэхээр зорьж байгаа талаар танилцуулга хийлээ. Зохион байгуулагч ЭОХТ-ийн захирал Д.Оюунбилэг мөн монголын үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд хэрхэн амжилттай нэвтэрч байгаа болон манай үйлдвэрлэгчдийн боломж давуу талуудыг танилцуулсан юм Манай улсаас Японы зах зээлд гаргаж буй голлох бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд гарч байгаа. 2018 онд Японоос Монгол руу хийсэн экспортын нийт дүн 57.2 тэрбум иен байгаа бол Монголоос хийсэн экспортын дүн 3.6 тэрбум иен байгаа юм. Энэ нь манай улсын аж ахуйн нэгжүүд тус улсын зах зээлд гарах бүрэн боломжтойг харуулж байгаа семинарт оролцогч талууд онцолж байл