Авто замын сүлжээний эхлэл цэгийн хөшөөг шинэчлэн босголоо

A- A A+
Авто замын сүлжээний эхлэл цэгийн хөшөөг шинэчлэн босголоо

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Хурдны зам” ХХК-ийн хамт олон Монгол Улсын авто замын сүлжээний эхлэлийн цэгт мөнхөд үргэлжлэхийг билэгдсэн хөшөөг шинэчлэн сүндэрлүүллээ.

Энэ сарын 8-ны өдөр болсон хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны хүмүүс, авто замчид, тээвэрчид, зам хэрэглэгчдийн төлөөлөл оролцов гэж Зам, тээврийн хөгжлмйн яамнаас мэдээллээ.