Энэтхэгт амиа алдсан хүмүүсийн тоо 200 давжээ

A- A A+
Энэтхэгт амиа алдсан хүмүүсийн тоо 200 давжээ

Энэтхэгт хүчтэй аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орж, үерийн гамшиг нүүрлэсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдээд байна. 

Энэтхэгийн дөрвөн мужид байгалийн гамшгийн улмаас ойролцоогоор 200 гаруй хүн амиа алдаж, нэг сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус 4 мужид аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Энэтхэгийн баруун болон баруун өмнөд нутгийн Керала, Карнатака, Гуджарат, Махараштра мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер буусан байна. Даваа гарагт Керала мужид амиа алдсан хүмүүсийн тоо 76-д хүрсэн бол бусад гурван мужид 116 хүн амиа алджээ.