Үндэсний сургагч 550 багш орон нутгийг зорилоо

A- A A+
Үндэсний сургагч 550 багш орон нутгийг зорилоо

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний хэмжээний сургалт орон нутагт  наймдугаар дугаар сарын 15-аас эхлэн явагдана. Өчигдөр энэ сургалтыг зохион байгуулах 550 сургагч багш орон нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.  

Орон нутагт нийт 28000 багшид энэ сургалтыг хүргэх бөгөөд эхний ээлжид 11 аймгийн 14000 багш наймдугаар сарын 15-18-ны хооронд, үлдсэн 14000 багш мөн сарын 20-24 хооронд сургалтад хамрагдах юм. Харин Улаанбаатар хотын багш нарын сургалт наймдугаар сарын 27-30 хооронд явагдана.