Мааньт өртөөнд гурван вагон замаасаа гарч, осолджээ

A- A A+
Мааньт өртөөнд гурван вагон замаасаа гарч, осолджээ

Өчигдөр Төв аймаг Баянсум гуравдугаар баг Мааньт өртөө 521-р километрийн 3-р зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656-р галт тэрэгний араасаа 4 дэх вагон замаас гарч, 5,6,7-р вагон унасан бол дөрвөн вагоны дугуй замаас гарсан аж.

Одоогоор тус хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд вагон унасантай холбоотой саатсан ажил байхгүй, хэвийн үргэлжилж байгаа юм байна.

Тус өртөө нь УБТЗ-ын ууган өртөөдийн нэг бөгөөд Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Анх 1955 онд зүтгүүрийн депо, сэлгээний бригад, эргэлтийн депотой нээгдэж байжээ.

Хачирхалтай нь одоогоос яг жилийн өмнө буюу наймдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сайншандаас Улаанбаатарын чиглэлд явсан зорчигч тээврийн 286 дугаар галт тэрэг осолдож, замаасаа гарч, цуваанд явсан галт тэргүүд унаж байсан юм. Ослын улмаас олон хүн гэмтэж бэртсэн удаатай.