ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ КУВЕЙТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ КУВЕЙТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах тухай асуудлаар тусгайлан ярилцав.