Э.Ариунзаяагийн сэтгүүлчийн ур чадвар сургалтад нөлөөлдөг

A- A A+
Э.Ариунзаяагийн сэтгүүлчийн ур чадвар сургалтад нөлөөлдөг

“Inspired by Zaya” Монголын анхны англи хэл дээрх энтертайнмент ток шоуны 55 дугаарыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан нэвтрүүлгийн дэргэдэх “Inspired by Zaya” Англи хэлний төвийг МММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүүхдэд ээлтэй зөв сонголт” хэрэгцээт мэдээллийн аян онцолж байна.

Хүүхэд залуус, оюутан сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан Англи хэлний сургалтыг зохион байгуулдаг бөгөөд гол онцлог нь тухайн суралцагчтай урьдчилан ярилцлага хийж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн хөтөлбөрийн дагуу хичээллэдэг.

Ерөнхий Англи хэлнээс гадна мэргэжлийн Англи хэл тэр дундаа бизнес, улс төр, төрийн алба болон энтертайнмент, урлаг, сэтгүүл зүйн Англи хэлний тусгай хөтөлбөрүүдээр суралцуулж бүх насныхны талархлыг хүлээгээд байна.

Монгол улсын ирээдүй бол зөвхөн уул уурхай, газрын баялаг биш боловсролтой, оюунлаг, олон талын авьяастай залуус бөгөөд “Хэлтэй бол хөлтэй” гэх уриан дор үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ.

Ерөнхий Англи хэлний сургалтаар сайтар бэлтгэгдсэн хүүхдүүдийг дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог IELTS, TOEFL-ийн шалгалтанд 17 жилийн туршлагатай, TESOL зэрэгтэй багш бэлтгэдэг уламжлалтай. Тус төвийн захирал Э.Ариунзаяагийн хувьд ХУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ олон жил ажиллаж, телевизийн ток шоугаараа туршлагажин олны танил болсон Э.Ариунзаяагаар хичээл заалгахын давуу тал их. Эх хэлнийхээ өгүүлбэр зүй, өгүүлэхүйн ухааныг суралцсан учир англи хэлийг заах арга барил нь өвөрмөц юм. Нас насны суралцагчдын цалгисан инээдэн дунд англи хэлийг шат ахиулан хорхойсон суралцагчдын тоо нэмэгдсээр байна.

Эрхэм уншигч та 8855-0855, 8096-0504 утсаар дэлгэрэнгүй лавлана уу.