ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хөвсгөл аймагт ажиллав

A- A A+
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хөвсгөл аймагт ажиллав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт ажиллав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ХХААХҮ-ийн  салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр  нь танилцаж, үүрэг чиглэл өгөв.
2019 оны эхний байдлаар аймгийн дүнгээр нийт 5710.4 мянган толгой мал  тоолуулснаас тэмээ 2.3 мянган толгой, адуу 262.0 мянган толгой, үхэр  482.4 мянган толгой, хонь 2766.2 мянган толгой,  ямаа 2197.4 мянган толгой байна. Цаа буга 2396 толгой байна. Хөвсгөл аймагт 1836997 толгой төл бойжиж байна Энэ онд 2545600  толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 1883214 толгой хээлтэгч  төллөж үүнээс ингэ 287, гүү 51330, үнээ 124611, эм хонь 1027425, эм ямаа 679561 мал төллөсөн.  Нийт 1836997 толгой төл бойжиж үүнээс ботго 278, унага 49797, тугал 121618, хурга 1005677, ишиг 659627 толгой байна. Төлөлтийн 74,0 хувьтай, төл бойжилт 97,5  хувьтай байна. Оны эхнээс 41376 толгой том мал зүй бусаар хорогдож үүнээс тэмээ 4, адуу 1490, үхэр 4013, хонь 17812, ямаа 18057 мал хорогдож оны эхний нийт малын  0,7 хувь нь хорогдсон байна. Хөвсгөл аймагт хадлан тэжээл бэлтгэл ажил үргэлжилж байна Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны 285 дугаар тогтоол гарч, аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум тус бүрт 100 тн өвс, 30 тн тэжээл, нийт 2780 тн өвс, 800 тн тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөнийг аймгийн нөөцийг бүрдүүлэх санхүүгийн тооцоог хийж аймгийн Онцгой комисст хүргүүлээд байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт малчид, иргэдийн төвшинд 229159 тн байгалийн хадлан, 15277 тн давс хужир, гар тэжээл 366 тн тус тус бэлтгэх албан даалгаврыг өгч ажиллаж байна Тариалангийн ургалт хэвийн байна Хөвсгөл аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16542 га талбайд улаанбуудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235,5, хүнсний ногоо 178,7, ногоон тэжээл 811, рапс 3453 га талбайд тус тус тариалалт хийснээс  нийтдээ 21574,2 га талбайд тариалалт хийсэн байна. Энэ оны тариалсан талбайн ургалт хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар үр тариа сүүн болцын шатандаа байна. Аж ахуйн нэгжүүд тариа хураалтын бэлтгэл ажилдаа орж ургац хураалтанд ажиллах техник засварын ажилдаа орж, сэлбэг запасаа татан авах, үтрэм, агуулах, зоорио засварлах ариутгал халдваргүйжилт хийх зэрэг технологийн ажлуудыг хийж эхлээд байна. Энэ онд 13,0 га талбайд уриншийн боловсруулалт хийж байна. Төмс хүнсний ногооны түүвэр хураалт хийгдэж байна. Техник шинэчлэлийн хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд трактор, чиргүүл дүүжин машин аваад байна. Хөвсгөл аймагт ЖДҮҮ эрхлэгчийн 21 төсөл шалгарчээ Аймгийн Засаг даргын 2019-5-20-ны өдрийн А/218 дугаар захирамжаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд комисс байгуулагдан 6-10 нд төслийг хүлээн авсан. Аймгийн хэмжээнд нийт 69 иргэд, аж ахуйн нэгжээс 4,788,1 сая төгрөг санхүүжилтийг хүссэн  төсөл ирсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  жижиг дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хуралдаанаар 991,8 сая төгрөг хүссэн 21 төслийг шалгарууллаа. Үүнд Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 5 төсөл, хүнсний чиглэлээр 7 төсөл, Ахуйн үйлчилгээний чиглэлээр 6 төсөл, Барилгын чиглэлээр 1 төсөл, ХАА-н чиглэлээр 2 төсөл шалгарлаа. Арилжааны ХААН банкинд 613.0 сая төгрөг хүссэн 13 төсөл Төрийн банкинд 158.8 сая төгрөг хүссэн 4 төсөл, ХАС банкинд 220.0 сая төгрөг хүссэн 4 төсөл хүргэлээ.
  “Малын эрүүл мэнд”, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн ажил үйлчилгээний анхан болон хоёрдогч шатны тусламж үйлчилгээг 23 сум, 1 тосгоны 5,7 сая мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хангахаар мал эмнэлгийн газарт 18, сумын мал эмнэлгийн тасагт 22 улсын байцаагч, 18 тархвар зүйч нийт 58 орон тоотойгоор ажил үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны А/174 дүгээр тушаалыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 02ны өдрөөс Аймагт мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулан 2018 оны батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хүний нөөцийн бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулж, хэрэгжилтийг хангуулан биелэлт тооцон ажилласан. Түүнчлэн Монгол Улсын Малын ерөнхий эмчийн албан даалгавар, мал эмнэлгийн ажил үйлчилгээг эрчимжүүлэх тухай 01 даалгаврын хэрэгжилтийг ханган биелэлтийг тооцон ажиллаж байна. Хөвсгөл аймаг 2019 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1154,6 мянган толгой мал амьтан хамруулах түүнд шаардлагатай 6068,0 литр шингэн,  113,1  тун хуурай вакцин, ажил үйлчилгээний хөлсөнд 674.5 сая төгрөг, лабораторийн шинжилгээнд 15000 мал амьтан, 12.3 сая төгрөгний оношлуур,  ажил үйлчилгээний хөлсөнд 32,7 сая төгрөг, 750,0 м2 талбайд ариутгал,  халдваргүйтгэл хийх төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллаж байна. ХӨУСАХ-нд 2019 онд Биокомбинатаас 6 удаагийн таталтаар 14 нэрийн 186,8 сая төгрөгний вакцин буюу нийт вакцин 100% нийлүүлэгдсэнийг өвчний голомт, тархвар зүйн судалгааг үндэслэн  хуваарийн дагуу олгоод байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга 1154,6 мянган мал хамруулна Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2019 онд 1154,6 мянган мал хамруулахаар төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын А/129 тоот захирамж гаргуулан Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд холбогдох заавар, журмын дагуу тухайн нутаг дэвсгэрт төрийн нэрийн өмнөөс мал эмнэлгийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа 23 сум,  1 тосгоны 75 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 54 их эмч, 65 бага эмч, 33 техникийн ажилтнуудтай хамтран доорхи ажлуудыг хийж гүйцэтгэв. 14 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2019 онд 1154,6 мянган толгой мал амьтан хамруулахаар төлөвлөгдөж өнөөдрийн байдлаар 1038,0 мянган толгой мал, амьтан дархлаажуулалтад хамрагдаж  89.9%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 7814,0 мянган толгой мал  хамрагдахаар төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 5011,7 мянган толгой мал, амьтан хамрагдаж 64%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Малын эрүүл мэндийн үзлэгийг 5,7 сая толгой малд хийхээс өнөөдрийн байдлаар 3,5 сая толгой малд үзлэг хийгээд байна. Аймгийн Засаг даргын Й/244 дүгээр захирамж гаргуулан  хэрэгжилтийг хангах ажлын удирдамж боловсруулан МЭГ-ын даргаар батлуулж, аймгийн хэмжээний азарганаас бусад хээлтүүлэгч малыг бруцеллёз өвчний шинжилгээнд 100% хамруулахаар төлөвлөн, даалгаврыг сумдад хүргүүлээд байна. Бруцеллёз, ям, сүрьеэ өвчний сүүлийн 10 жилийн тархвар зүйн судалгааг үндэслэн зооноз өвчнүүдийн эрсдэлийн үнэлгээг хийхэд Адууны ям, үхрийн сүрьеэ өвчний тохиолдол гараагүй, эрсдэлгүй үнэлгээтэй гарсан тул ям, сүрьеэ өвчнөөр эрүүл бүсийн статусаа авах зорилт тавин ажиллаж байна.