Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

A- A A+
Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно

Булган  аймгийн халдвартын тасаг нь ЭМЯ болон АХБанкны санхүүжилтээр төсөл хөтөлбөрөөс 43 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болсон. Мөн өнгөрсөн 2018 онд халдварт сүрьеэгийн 30 ортой барилга 2 тэрбум төгрөгөөр баригдаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Булган аймгийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээг явуулж эхэлсэн.

1961 онд тус аймагт халдварт шар өвчиний дэгдэлт их гарсан. Энэ үед дотрын тасгаас тусгаарлан  10 ортойгоор тусгай тасаг болж  их эмчээр Баасанлхүндэв, сувилагчаар Д.Чойжамц, н.Дашцэрэн, Ш.Должинсүрэн, н.Дашзэвэг нар 2 гэрт  үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.   1975 онд шинээр барьсан 2 давхар байранд орж, 20 ортойгоор эмчилгээ, үйлчилгээнийхээ ажиллагаагаа өргөжүүлсэн. Халдварт өвчний өвчлөл ихтэй халдварт шар өвчин голомтлон гарч халдварт өвчний голомтонд үзлэг хийх,  балнад өвчин гарч гэдэс тайрах хагалгааг тасагтаа мэс заслын эмч нартай хамтран хийн эмчилдэг байсан.   1980-2000 онд хүүхдүүдийн дунд халдварт шар өвчин их гарч сахиургүй хүүхдүүдийг авч  2 ээлжийн сувилагчтай  ажиллаж байв.   2001-2010 онуудад урьдчилан сэргийлэх вакцин олон нийтэд хэрэглэж зарим халдварт өвчний гаралт багассан боловч байгалийн голомтот, шинэ болон дахин сэргэж буй хачигт халдвар, зоонозын халдварт өвчин боом гэх зэрэг өвчин тухайн он жилүүдэд гарч байсан байна.