ХБНГУ-ЫН УРЛАГ СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+
ХБНГУ-ЫН УРЛАГ СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын урлагийн түүх судлаач, шинжээч Күнстхалле Дюсселдорфын захирал Грегор Янзен, Эссен хотын Урлагийн дээд сургуулийн дэд ерөнхийлөгч, урлаг судлаач профессор Раймунд Штекер нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар 2020 оноос монголын урлаг судлаач, шүүмжлэгч нартай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцлаа. Энэхүү төслөөр Монгол болон ХБНГУ, БНСУ зэрэг орнуудын орчин үеийн чигэлэлээр тууридаг уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар, Дюсселдорф хотноо зохион байгуулах юм байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол-Германы урлагийн салбарынхан, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар оролцлоо.