Двэйн Доуглас Жонсон оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарчээ

A- A A+
Двэйн Доуглас Жонсон оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарчээ

АНУ-ын жүжигчин, продюсер, "The Rock" хочит Двэйн Доуглас Жонсон оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарчээ. Үүнийг "Форбс" сэтгүүл шалгаруулсан байна. Тэрбээр өдгөө 47 настай бөгөөд 12 сарын хугацаанд 89.4 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн жилийн жагсаалтын хоёрдугаар байраас нэг рүү үсэрчээ. Мөн киноноос 23.5 сая хүртэл ам.долларын шагнал авдгаас гадна “Jumanji: Welcome to the Jungle" /2017/ зэрэг киноны ашиг орлогын 15 хувийг нь хүртдэг аж. Харин жагсаалтын хоёрдугаарт, Крис Хемсворт 76.4 сая ам.долларын орлогоороо бичигдсэн бол гуравдугаарт 66 сая ам.долларын орлого олсон Роберт Дауни, дөрөвдүгээрт Болливудын од Акшай Кумар /65 сая ам.доллар/, Жеки Чан /58 сая ам.доллар/, Брэдли Купер /57 сая ам.доллар/, инээдмийн жүжигчин Адам Сэндлер /57 сая ам.доллар/, Крис Эванс /43.5 сая ам.доллар/, Полу Радду /41 сая ам.доллар/, Уилл Смит /35 сая ам.доллар/ нар бичигджээ. Сонирхуулахад Двэйн Доуглас Жонсон саяхан удаан хугацааны турш үерхсэн найз бүсгүй Лаурен Хашиантайгаа өнгөрсөн ням гарагт Хавай арал дээр нууцаар гэрлэсэн байна. Мөн түүний “Instagram” хуудас 154 сая дагагчтай нь том үзүүлэлт юм. Хосууд 2006 онд “The Game Plan” киноны зураг авалтын үеэр танилцсан ба Жасмин, Тиана хэмээх хоёр охинтой аж. Гэхдээ алдарт жүжигчин хоёр дахь удаагаа гэр бүл зохиож буй агаад өсвөр насны нэг охинтой аж.