Токио хотод 330 метр өндөр, 64 давхар шилэн цамхаг барина

A- A A+
Токио хотод 330 метр өндөр, 64 давхар шилэн цамхаг барина

Японы Барилга, хот байгуулалтын Яамнаас Токиогийн төвд тэнгэр баганадсан барилга байгуулна хэмээн мэдэгджээ.

Тус барилга нь 2023 онд ашиглалтанд орох бөгөөд 330 метр өндөр байхаар төлөвлөжээ.

Энэхүү барилгад дээд зэрэглэлийн зочид буудал, олон улсын сургууль, эмнэлэг, албан байгууллагууд үйл ажиллагаа явуулах бөгөөд дээд талын 11 давхарыг орон сууц болгох юм байна.

Түүнчлэн, нийт 5.5 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ.

Энэхүү барилгын захирал Цүжи Шинго “Ази тивд хот, тосгодууд эрчимтэй нэмэгдэж байна. Энэ хэрээр Токио хот өрсөлдөгч олонтой болж буй учраас зах зээлд шинэлэг зүйл хэрэгтэй. Энэхүү барилга ашиглалтанд ороход дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг боловсон хүчнүүдийг урьж ажиллуулах болно. Мөн энэ барилга маань Японд түүхэн өв болж үлдээсэй хэмээн хүсч байна” гэжээ.

Одоогийн байдлаар 300 метр өндөртай Абэно Харүка гэх барилга Япон улсын хамгийн өндөр барилга гэж тооцогдоод байгаа аж.

Харин 2027 онд 390 метр өндөртөй барилга баригдаж магадгүй хэмээн албаныхан хэлжээ.