Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол боллоо

A- A A+
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэцэг өргөх ёслол боллоо

БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг 1939 оны тавдугаар сард 15-нд японы нисэх онгоц бөмбөгдсөн бөгөөд 28-ны үүрээр японы  40 орчим онгоц  манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор Халхын голын район дахь байлдаан эхэлж, 1939 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар 02.00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний  07:00 цагт  гал зогсоосноор Халхын голын дайн Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн ялалтаар дууссан юм.

Энэхүү түүхт байлдааны 80 жилийн ой энэ онд тохиож байна. 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан энэ сарын 26-ны өдөр “Эх орны дайны баганат хөшөө”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны өмнөх жанжнуудын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Үүнд ЗХ-ний 186-р ангийн офицер бүрэлдэхүүнээс гадна аймгийн удирдлага, Цэргийн штаб, ЗДТГ болон төрийн байгууллагын албан хаагчид, Халхын голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид болон Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын дэд консул Дмитрий Николаевич Кузнецов нар оролцлоо. Дараа нь “Уурхайчин” соёлын ордонд Халхын голын байлдантай холбогдолтой гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.