Сибирийн түймрийн талбайн хэмжээ багасчээ

A- A A+
Сибирийн түймрийн талбайн хэмжээ багасчээ

Сибирь болон Алс Дорнодод асаж байгаа ойн түймрийн талбайн хэмжээ багасаж, одоо 2.4 сая га болсон тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн талбай 2.8 сая га-гаас давсан аж. Одоогоор 441 голомт асаж байгаагаас 31-ийг нь унтраажээ.

Гал түймэртэй тэмцэхэд ОБЯ-ны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд зөвхөн нэг өдөрт 900 орчим тонн ус түймрийн голомтууд дээр цацжээ. ОБЯ-ны “Бе-200” нисэх онгоцууд болон “Ми-8” нисдэг тэргүүд Якут, Красноярскийн хязгаар, Эрхүү мужид түймэр унтраахад оролцож байна.

ОБЯ-ны нийт 611 хүний бүрэлдэхүүнтэй, 32 нэгж техниктэй анги нэгтгэлийг ойн түймрийг унтраахад, хот, суурингуудыг түймрээс хамгаалахад дайчилжээ. Тус яамны нэмээд 440 гаруй ажилтан, 13 нэгж техник бэлэн байдалд байна.