Дуучин Ану нижгэр хурим хийнэ

A- A A+
Дуучин Ану нижгэр хурим хийнэ

"Гала” хамтлагаар олонд танигдан гарч ирсэн дуучин Ану буюу Уранхолбоо Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож хэдийн 5 сайхан үрийн ээж, аав болцгоосон билээ. Дуучин Ану өөрийн сошиал хуудсуудаа хөтлөх, давхар влог хийх гээд цахим орчинд нилээд идэвхитэй завгүй нэгэн. Тэгвэл дуучин бүсгүй хуримандаа бэлдээд тун завгүй байгаа гэнэ.  Хосууд хуримын ёслолоо нижгэр хийхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа "Хуримын бөгжөө захиалаад, даашинзаа бэлдсэн, одоо өдрөө хүлээх л үлдлээ. Догдлоод байх юм. Таван охинтой болоод хурим хийх ёстой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байлаа. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг" хэмээн бичсэн байна. Өнгөрөгч тавдугаар сард "Нийслэлийн гэр бүлийн элч" болсон тэд ирэх есдүгээр сард хуримын ёслолоо хийхээр болсон бөгөөд танилцаад есөн жилийг ардаа үдэж байгаа гэнэ.