Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно

A- A A+
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг  маргааш буюуу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт  жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.

Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.

 

           

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс