ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно.
Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

















