Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнөөдөр Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойг өргөн тэмдэглэх хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн ялалтын ач холбогдлыг сурталчлах, тулалдаанд оролцогсдын гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх зэрэг олон ажлыг ОХУ-ын төр, засгийн байгууллага, анд нөхөдтэйгээ хамтран гүйцэтгэсэн гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Мөн Дорнод аймгийн Халхгол сум нь энэ байлдааны хамгийн гол талбар нь болж түүхэн ялалтын түшиц газар байсан гээд, ялалтын 80 жилийн ойг угтаж Халхгол сумын шинэ төвийг барих төслийг Роснефть компанийн 8 сая еврогийн хандиваар хэрэгжүүлэн орчин үеийн тохилог суурин бий болж, хязгаар нутгийн оршин суугчдын амьдрал ахуйд үр өгөөжөө өгч буйг дуулгалаа.

Түүнчлэн Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол, Оросын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар үр дүнтэй хэлэлцээ хийж, харилцааны суурь зарчмуудыг тусгасан 1993 оны гэрээгээ шинэчлэн “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” болгон хугацаагүй байгуулснаар манай хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарсан гэдгийг зарласан юм.