Цахилгааны үнэ нэмэгджээ

A- A A+
Цахилгааны үнэ нэмэгджээ

Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр айл өрхүүдийн цахилгааны үнийг 1 Квт тутамд 16 хувиар нэмжээ. Ингэхдээ үе шаттайгаар буюу өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн долдугаар сарын 1-н хүртэл нэмэгдүүлсэн аж.

Албаныхан цахилгааны үнэ өссөн шалтгааныг “Эрчим хүчний салбар алдагдал ихтэй ажиллах болсон, үйлдвэрлэдэг өртгөөсөө 25 хувийн бага тарифаар эрчим хүчийг хэрэглэгчдэд нийлүүлдэг нь алдагдал хүлээх үндсэн шалтгаан болсоор байна. Тиймээс ийм арга хэмжээ авахаас арга байгаагүй " гэж албаныхан тайлбарлаж буй аж.