Нисэх онгоцны буудал дээр 2 онгоц мөргөлдөв

A- A A+
Нисэх онгоцны буудал дээр 2 онгоц мөргөлдөв

ОХУ-ын Шереметьево нисэх онгоцны буудалд Москвагаас Бээжин чиглэлд нисэх гэж байсан "Аэрофлот"-ын онгоц “Royal Flight”-ын онгоцтой мөргөлджээ.

Ослын улмаас бэртэж гэмтсэн зорчигч байхгүй бөгөөд зорчигчдыг нүүлгэн шилжүүлжээ.  Бүс нутгийн Онцгой байдлын албаны төлөөлөгчийн мэдээлснээр, онгоцууд далавчаараа мөргөлдсөний улмаас багахан хохирол амссан байна. Харин хоёр онгоц мөргөлдсөн шалтгаан тодорхойгүй байгаа аж.