Их сургуулиудын захирлууд Владивостокт ажиллаж байна

A- A A+
Их сургуулиудын захирлууд Владивостокт ажиллаж байна

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн V чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга пүрэв гарагт Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн бүрэлдэхүүнд багтаж буй манай улсын төрийн өмчийн их сургуулиудын захирлууд Владивостокийн дорнын их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын их, дээд сургуулиудын консерциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга тэргүүтэй төлөөлөгчдийг  Владивостокийн дорнын их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дарга Феликс Ажимов, гадаад харилцааны проектор В.В.Панова нар монгол захирлуудыг угтан авав.

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар 100 мянган оюутны кампус байгуулах санаачилгын хүрээнд туршлага судлах, хамтран ажиллах талаар талууд санал солилцов.