Дуучин Ану хуримаа хийлээ

A- A A+
Дуучин Ану хуримаа хийлээ

“Гала”-ын Ану хэмээн одоо ч охин бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг дуучин Ч.Уранхолбоо хуримаа хийлээ. Тэрбээр нөхөртэйгөө найман жил ханилж, таван сайхан охины ээж болсныг хүмүүс мэднэ. Түүний нөхрийг Б.Түвшинбаяр гэдэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид гүйцэтгэх алба хашдаг аж.  Дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа  ийнхүү сэтгэгдлээ хуваалцжээ. 

"Хурим Амьдралд минь ганц тохиох нандин мөч 5-н охин минь гэрч болсон гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна.Өнөөдрийг минь хамт бүтээлцэж байгаа бүх хайртай хүмүүсдээ баярлалаа" хэмээжээ.

Таван охины ээж, танхилхан үзэсгэлэнтэй бүсгүйнхээ гэр бүлд сайхан бүхнийг хүсье.