"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг Ховд аймагт танилцууллаа

A- A A+

"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны үндсэн үр дүнг танилцуулах сeминар, хэлэлцүүлгийг 2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

Семинарт ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, статистикч Г.Урангоо, Т.Оюунсүрэн, аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёлын газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл авлаа. Сeминарт оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ хэллээ.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо