“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээнд оролцох аж ахуй, нэгжийн бүртгэл эхэллээ

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээнд оролцох аж ахуй, нэгжийн бүртгэл эхэллээ

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээн 9-р сарын  18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм.

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”, 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”,  9-р сарын 22-нд  “Мах сүүний анхдугаар аян”, 9-р сарын 23-нд  “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулна.   

Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулна.

Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн                                                                     

Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн                             

Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн                      

Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн 

Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн            

Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хүсэлт бүхий албан бичигтэй  9-р сарын 12-14-ны өдрүүдэд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам, 504 тоот өрөөнд (холбоо барих утас: 261962, 88020727) бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх үедээ үзэсгэлэн худалдаанд оролцогчид ХХААХҮЯ-тай хариуцлагын гэрээ байгуулан, мандат авах юм.