Ж.Батзандан: Хэн нэгнийг эрүүдэн шүүж, ээжийнх нь хашаанд цогцос хаяхыг төрийн нууц гэхгүй

A- A A+
Ж.Батзандан: Хэн нэгнийг эрүүдэн шүүж, ээжийнх нь хашаанд цогцос хаяхыг төрийн нууц гэхгүй

Зориг агсныг хөнөөсөн гэгдэх Чимгээ, Содномдаржаа нарыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хуулийн байгууллагын  9 хүн гүйцэтгэх ажиллагаа явуулах нэрээр эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх асуудал шүүх дээр очсон. Улмаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаад байгаа юм. Тэгвэл уг хэрэг төрийн нууц байтал УИХ-ын гишүүн Болд, Батзандан нар олон нийтэд мэдээлж байна гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Хурцын өмгөөлөгч гомдол гаргажээ. Улмаар тэднийг хуулийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авч байгаа гэлээ.

Б.Содномдаржаа, Т. Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г. Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгчид болоод ШШГЕГ-ын хоёр ажилтан холбогдсон. Тэгвэл хууль хүчний байгууллагууд хүний эрхийг ноцтой зөрчсөн гэмт үйлдлийг төрийн нууц нэрээр халхавчилж болохгүй гэдгийг хэлж байна.

Төрийн нууц гэдэгт үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, тусгаар тогтнол бүрэн эрхт байдалтай холбоотой асуудлаар гарсан нууцалбал зохих шийдвэр, хууль тогтоомжууд хамаардаг.  Харин гүйцэтгэх ажиллагаа нэрийн дор хүнд хэрэг хүлээлгэхийн тулд хүчээр эрүүдэн шүүсэн нь төрийн нууцад хамаарахгүй тул цаашид ч Б.Хурц нарт холбогдох хэрэг, эрүүдэн шүүсэн асуудлыг олон нийтэд мэдээллэсээр байх болно гэлээ.