Шинжилгээнд хамруулсан тарагнаас энтеробактер илэрчээ

A- A A+
Шинжилгээнд хамруулсан тарагнаас энтеробактер илэрчээ

Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг НМХГ-аас шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн. Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Тус сургуулийг үдийн цайгаар хангагч байгууллагын үдийн цайгаар хангах үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.

Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд тус сургууль нь зориулалтын байргүй, рестораны хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт түрээсээр үйл ажиллагаа явуулж байв. Тус байр нь зориулалтын бус, стандартаас бага хэмжээтэй, дээвэр хэсгийн шат стандарт бус учир хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй, сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн сурагчдыгнэгдүгээр давхрын  ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй байна.

Шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ