Уулаараа нойтон цас орно

A- A A+
Уулаараа нойтон цас орно

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 14,15-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.