СУРАГЧДААС ХУУЛЬ БУСААР ТӨЛБӨР ХУРААМЖ АВСАН ЗӨРЧИЛД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭЛ НООГДУУЛЛАА

A- A A+
СУРАГЧДААС ХУУЛЬ БУСААР ТӨЛБӨР ХУРААМЖ АВСАН ЗӨРЧИЛД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭЛ НООГДУУЛЛАА

СХД-ийн  12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдэд 40,000 төгрөгөөр бие тамирын хувцас, сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35,000 төгрөг хурааж байна гэх гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийгдлээ.

           Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх  зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж байсан, 1 дүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35,000 төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрлээ.             Шалгалтын явцад тус сургуульд биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК–ны үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.