Жонни Деппийн кинонд тоглосон монгол жүжигчин

A- A A+
Жонни Деппийн кинонд тоглосон монгол жүжигчин

2016 онд Англид жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн Gana Bauayrsaikhan Холливуудын кинонд жүжигчин, загварын томоохон карьерийг нэгэн зэрэг эхлүүлж амжилтанд хүрч яваа анхны Монгол эмэгтэй болоод байна.

Тэрээр өмнө нь “Ex machina” “Wonder women” Fast and Furious6” “Ronin47” зэрэг кинонуудад тогложээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон Венецийн 76 дахь кино наадамд алдарт жүжигчин Жонни Деппийн продюссерласан “ Waiting for barbarians” кино нээлтээ хийхэд Gana улаан хивсний ёслолд нь оролцжээ.

“ Зэрлэгүүд хүлээхгүй” хэмээх уг кинонд хоёр ч Монгол жүжигчин тоглосны нэг нь МУГЖ Д.Гүрсэд гуай бол нөгөө нь Их Британид Gana Bayarsaikhan нэрээр аль хэдийн танил болсон Б.Ганчимэг байсан юм.

Энэ киноны гол дүрүүдэд Жони Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс зэрэг нэрт алдартай жүжигчид тоглосон байна.

Gana Bayarsaikhan нь GO, Ashish , Gucchi зэрэг брэндүүдийн загварын шоунд оролцож байсан модель юм!
Тэрээр энэ удаагийн Венецийн наадамд “ Ashi COuture” цагаан өнгийн даашинзаар гоёсон байна. Үс засалт, нүүр будаг, даашинз нь үнэхээр тасархай байнаа! Улам их амжилт хүсье!