ӨМНӨГОВИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД БАГИЙН ДҮНГЭЭР 8-Р БАЙРТ ЭРЭМБЛЭГДЖЭЭ

A- A A+
ӨМНӨГОВИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД БАГИЙН ДҮНГЭЭР 8-Р БАЙРТ ЭРЭМБЛЭГДЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Монголын Хүүхдийн спортын ҮI их наадмыг монгол орон даяар 3 үе шаттайгаар зохион байгуулав. Тус спортын наадам 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болсон бөгөөд энэ шигшээ тэмцээнд Өмнөговь аймгаас 150 гаруй тамирчид, 19 багш дасгалжуулагчтайгаар амжилттай оролцсон юм.

Өмнөговь аймгийн өсвөрийн тамирчид, 17 төрөлд өрсөлдөж 10 спортын төрөлд медальт байранд, 4 спортын төрлөөр шагналт байранд шалгарч, нийтдээ алт 8, мөнгө 14, хүрэл 33, бүгд 55 медаль хүртсэн амжилтыг үзүүлж багийн дүнгээр 8-р байрт эрэмблэгдсэн байна.